Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1016703817.jpg

ЕХ-оос тэдний кибер халдлагын асуудлаарх хориг арга хэмжээний дэглэмийн хүрээнд ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын зарим байгууллага, хувь хүнийг кибер халдлага үйлдсэн гэж үзэн, тэдэнд хориг арга хэмжээ авсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

ЕХ-ны албан ёсны сэтгүүлд дурдсанаар “Эдгээр хувь хүн, байгууллагууд кибер халдлага үйлдэхэд гар бие оролцдог эсвэл дэмжлэг үзүүлдэг, Химийн зэвсгийг хориглох байгууллагын эсрэг  кибер халдлага үйлдэхийг завддаг. Үүгээр зогсохгүй “WannaCry”, “NotPetya”, “Cloud Hopper" зэрэг нэрээр олонд танигдсан кибер халдлагуудыг үйлдэхийг завддаг” гэжээ. 

Түүнчлэн энэхүү хориг арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд эдгээр хувь хүн, хуулийн этгээдүүдийн хөл хөдөлгөөнд нь хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар болсон бөгөөд тэдгээр жагсаалтад багтсан хувь хүн, байгууллагад хөрөнгө мөнгө олгохыг ЕХ-ны хувь хүн, хуулийн этгээдүүдэд хориглосон байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх