Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Colombiana Movie.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Colombiana

2011 онд үзэгчдийн хүртээл болсон Колумбиана хэмээх киноны ерөнхий найруулагчаар Оливер Мегатон ажилжээ. Харин киноны гол дүрд алдарт жүжигчин Зие Салдана, Клиф Куртис, Курди Мола болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулга: 

Хар тамхины томоохон бүлгэмийнхэнд эцэг эхээ алуулахыг харсан Каталиа охин аавынхаа өгсөн санах ойны тусламжтайгаар Амеркт амьдардаг Эмилио хэмээх авга ах дээрээ очдог. Эмило ч гэсэн сайн эр. Тэр охиныг сургуульд сургахыг хүсэх боловч Каталиа зүгээр л эцэг эхийгээ алсан хүмүүсийг алхыг хүсдэг. Энэ үед Эмилио түүнд мэдлэг боловсрол гэдэг хүнд хамгийн чухал. Хэрэв сайн тооцоолол хийж чаддаг болвол хэн нэгнийг алах тийм ч хэцүү биш гэдгийг ойлгуулдаг. Ингээд хэдэн жил өнрөгсний дараа Каталиа жинхэнэ төгс алуурчин болдог бөгөөд өстэй хүмүүсээ нэг нэгээр нь алж эхэлдэг. Гэвч алуурчин өөрийг нь онилсон гэдгийг мэдсэн бүлгийн толгойлогч өөрийн туслах Марког явуулдаг. Марко тэрхүү алуурчинг хэн гэдгийг мэдэхийн тулд сэжигтэй бүх хүмүүсийг алдаг. Тэдэн дунд Эмило болон түүний ээж ч байдаг. Ингээд л Каталиа өөрийгөө Маркад илчилж олон жилийн өс хонзонгоо нэг мөр авахаар сэтгэл шулууддаг.

үргэлжлэх хугацаа: 112 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх