Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2bb5c7_6_x974.jpg

Хянах самбарын анхааруулга гэрэл

Prius энгийн машинаас нэмэлтээр хэд хэдэн анхааруулах гэрэл хийгдсэн байдаг. Хянах самбараас гадна голын дэлгэц дээрээ машины үзүүлэлтийг илэрхийлсэн ойлгомжтой мэдээлэл өгдөг нь хэрэглэгч бидэнд тааламжтай байдаг. Хэрэв таны машин хэвийн явж байвал хянах самбар дээр ямар ч анхааруулах гэрэл асахгүй бол бүгд номоороо явж байна гэж ойлгоорой. Prius машин нарийн мэдрэмжтэй, мэдрэгчүүд олон тул хэдийд ч ямар нэгэн доорх анхааруулах гэрэл асаж магад.

 

 

Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах

Дэлгэцээс жолоодлогын явцад цахилгаан болон механик энерги хааш шилжиж байгааг харж, өндөр хүчдэлийн батарей цэнэгтэй үгүй харж чаддаг. Мөн шатахуун зарцуулалтын хэмжээг сүүлийн 30 минутын байдлаар харж чаддагаараа жолоодлогоо удирдах бүрэн боломжтой. Хааз өгөөд шууд тоормос гишгэж яваад байвал энгийн машин шиг 100 км-т 10 л шатахуун зарцуулна.

Япон инженерүүд эко жолоодлого буюу шатахуун бага зарцуулах аргачлал заасан байдаг. Үүнийг туршиж үзээд байнга хэвшүүлбэл таны машин 100 км-т 4,5 л шатахуун зарцуулах болно. 

эх сурвалж: cardoctor.mn

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх