Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e847775e8774739dffd9bb5109780d04.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Нисдэг Чинжаал Бүлгэм House of Flying Daggers  

2004 онд үзэгчдийн хүртээл болсон "House of Flying Daggers " буюу "Нисдэг Чинжаал Бүлгэм" хэмээх киноны ерөнхий найруулагчаар Жан Еимоу ажилжээ.  Харин киноны гол дүрд азид төдийгүй дэлхийд хэдийн танигдсан  алдарт жүжигчин Жан ЖиЕэ, Энди Лао, Такаши Канеширо болон бусад жүжигчид хамтран тогложээ.  

Агуулга: 

Тулааны урлаг, түүхэн цаг үеийн хослол бүхий энэ кинонд алдарт "Вушуа" тулааны урлагийн тухай гардаг. МЭ-859 онд Тан гүрэн мөхөх үед хэд хэдэн босогчдын бүлгэм байгуулагдсаны нэг нь ард түмнийг дарангуйлж, авилгыг өөгшүүлсэн засгийн эрх баригчдын эсрэг хүчтэй тэмцдэг "Нисдэг Чинжаал Бүлгэм" байлаа. Тэд зальхай аргаар хөлжсөн эрх мэдэлтэн, баячуудаас эд хөрөнгө хулгайлж ард түмэнд тараадаг бөгөөд тэдний шидсэн нисдэг хутга нь үргэлж байгаа онодог аж. Эрх мэдэлтнүүд тэрхүү "Нисдэг Чинжаал Бүлгэм" -ийн толгойлогчийг олж устгуулахаар Лео, Жин хоёрыг явуулдаг. Гэвч ард түмэнд хайрлагдаж, ихэс дээдэст ад үзэгдсэн тэрхүү толгойлогчийг олно гэдэг өвсөн дундаас зүү олохоос ч хэцүү байх болно. Гэсэн ч  тэд тушаал биелүлэх ёстой. 

үргэлжлэх хугацаа: 119 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх