Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/CHSH.jpg

Чихрийн Шижингийн эмчилгээг үр дүнтэй болгох

Чихрийн шижин өвчний эмчилгээний нэгэн чухал хэлбэр бол глюкозын хэмжээг өөрөө хянах явдал юм. Энэ бол захын цусан дахь глюкозынхэмжээг өдөр бүр гэсэн үг. Ялангуяа инсулин тариатай хүн өдөрт 3-4 удаа үзэх ёстой.Хэдий чинээ та сахар хэмжигч багажаар тогтмол үзнэ төдий хэмжээгээр өөрийнхөө сахарын хэмжээг хэвийн хэмжээнд нь  барьж чадна. Энэ бол ЧШ тэй хүмүүсийн алтан дүрэм билээ

Глюкозын хэмжээгээ хэдийд өөрсдөө үзэх хэрэгтэй вэ?

Өөрсдийн цусан дахь глюкозын хэмжээгээ хэдийд, ямар давтамжтай хянах нь олон хүчин зүйлээс хамаарна.  Сахар багасгах эм уудаг,инсулин тарианд орсон хүмүүс цусан дахь сахарын хэмжээгээ өдөр бүр хэмжиж үзэх шаардлагатай. Учир нь өдөрт хэдэн удаа, хэдий хэмжээний тунгаар тарих инсулины тунг тодорхойлохын тулд хэмжилтийг өдөр бүр хийх шаардлагатай болдог.   Анхаар: Сахараа хэмжихгүйгээр инсулиныг  их тунгаар таривал сахар багадсанаас ухаан алдах хүртэл амь насанд аюултай байдал үүснэ. Үүнийг гипогликемид орлоо гэж эмч нар хэлдэг. Харин хэт бага тунгаар инсулин тарих нь глюкоза нь цусанд байнга их байдгаас комад орж болдог.Үүнийг гипергликеми гэнэ. Энэ хоёр хоёулаа хурц хүндрэлүүд юм. Чихрийн шижин хэвшинж 2 өвчтэй хүмүүс ба жирэмсний чихрийн шижин өвчтэй хүмүүс цусан дахь сахарын түвшингээ өдөр бүр хянаж байх шаардлагатай. Сахар цусанд байнгын хэвийн болох үед л өдөр бүр үзэхгүй байж болно Өлөн үед үзэхээсээ  хоол идсэнээс хойш 2 цагийн дараа үзэх нь  илүү өндөр ач холбогдолтойг анхаарна уу. Яагаад гэвэл өдрийн турш цусан дахь глюкоза хэвийн байх нь архаг хүндрэлээс аварна

Яагаад өөрөө хянах хэрэгтэй гэж?

Чихрийн шижинтэй өвчтөнүүд байнгын хяналтанд Дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд байх шаардлагатай. Ингэснээр цусан дахь глюкозын түвшингээ аль болох хэвийн хэмжээнд байлгах боломжтой болох юм. Хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулж чадсанаар  глюкозын  хэмжээгээ нэг түвшинд барьж болно. Хэрвээ цусан дахь глюкозын түвшинг тогтмол хянаж, тэмдэглэж байвал эдгээр арга хэмжээнүүд илүү үр дүнтэй хэрэгжих болно. Хоол хүнсэнд агуулагдсан нүүрс усны хэмжээг нарийн тооцож, өвчтний биед хэрхэн нөлөөлөхийг нь олж мэдэх боломжтой учраас хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээгээ хэмжих шаардлагатай байдаг.  

Цусан дахь глюкозын хэвийн хэмжээ

Цусан дахь глюкозын концентраци хоол ундтай холбоотой өөрчлөгддөг учраас яг тогтсон “зөв” хэмжээ гэж байхгүй. Жишээлбэл, хүнд хоол идэж, нүүрс ус агуулсан зүйл уусны дараа түвшин нэмэгддэг. Нөгөө талаар цусан дахь  түвшин өглөөний хоолны өмнө байнга бага байдаг.

Хэрвээ таны цусан дахь сахарын хэмжээ: • Өдрийн аль ч үед хоёр удаа санамсаргүйгээр үзэхэд их хэмжээгээр буюу 200 ml/dl = 11.1 mmol (захын цус эсвэл цусны сийвэн дэхь) нэмэгдвэл, • Эсвэл өлөн үед цусны сийвэнд  126 ml/dl = 7.0 mmol – оос өндөр байвал, та чихрийн шижин өвчтэй гэсэн үг.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх