Африк гаралтай Америк өнгөт арьстан Жорж Флойдыг нас барсанаас хойш Портландад 62 өдрийн турш тэмцэгчид жагсаал хийж байгаа юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус жагсаалыг зогсоохыг тулд цэргийн хүчнийхэнг илгээж иргэд рүү гал нээж жагсаалыг зогсоохыг шаардаж иргэдийг Ореган мужийг орхихыг зөвлөж байсан.
Харин Ореган мужийн амбан захирагч Кейт Браун болон холбооны мөрдөгч нар пүрэв гаригаас эхлэн иргэд хотыг орхиж эхлэнэ, үүний хариуд харин Доналд Трампыг холбооны ажилтнуудаа буцааж татах хэрэгтэй гэж мэдэгджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Чад Вольф хэлэхдээ холбооны хүчнийхнийг гаргахаар болсон ч үймээн самууны гол төв болж буй барилга байгууламжийг хамгаалж байгаа цагдаагийн ажилтнуудыг буцаахгүй гэсэн байна.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com