Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c7c4940a502385be506ac7e2d151d262693778aa.jpeg

Энэ улирлаас эхлэн Испанийн Аль Садд багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд томилогдсон Барселона багийн амьд домог гэгддэг Шави шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэдгээ зарлажээ.

Өдгөө 40 настай Катарын хөлбөмбөгийн Аль Садд багийн ахлах дасгалжуулагч Шави багийнхаа албан ёсны цахим хуудсанд “Хэдэн өдрийн Катарын хөлбөмбөгийн Стар лигийн журмын дагуу би шинэ коронавирусийн шинжилгээ өгч, хариу маань эерэг гарсан. Азаар би сайн байгаа. Гэхдээ эдгэрэх хүртлээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон. Би Катарын хөлбөмбөгийн лиг, хөлбөмбөгийн холбоо болон Аль Садд багтаа талархал илэрхийлмээр байна. Тэдний ачаар л халдвар авсан гэдгээ эрт мэдэж, бусдад халдаах аюулаа багасгаж чадлаа. Та бүхэн ч гэсэн биеэ бодоорой, удахгүй талбай дээр уулзъя” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: dailymail.co.uk

youtube.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх