Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Mel-Gibson-was-hospitalized-for-a-week-for-coronavirus-last.img.jpeg

Австралийн алдарт жүжигчин Мэл Гибсон коронавирусний халдвар авч улмаар АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Өдгөө 64 настай тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотын эмнэлэгт хэвтсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

“Мэл Гибсоны коронавирусний шинжилгээний хариу дөрөвдүгээр сард эерэг гарч, эмнэлэгт нэг долоо хоног хэвтэн эмчлүүлсэн” гэж түүний төлөөлөгч мэдээлсэн байна. 

Түүнчлэн алдарт жүжигчин эмнэлэгт байх хугацаандаа “ремдесивир” гэх эм уусан бөгөөд түүнээс хойш шинжилгээний хариу нь олон удаа сөрөг гарснаас гадна түүний шинжилгээнээс эсрэг биет илэрсэн байна.

Тэрээр коронавирусийн халдвар авсан анхны алдартан биш бөгөөд өмнө нь жүжигчин Том Хэнкс тэргүүтэй урлаг спортын олон алдартнууд халдвар авсан хэмээн мэдэгдээд байсан юм.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: abc30.com

bbc.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[203.91.115.51]

2020-07-30 14:55:03

арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг дэмждэг жүжигчин дээ хар арьст ази хүмүүс энэ хүний хувь ялгаварлан гадуурхагдана хүн биш сармагчин гэсэн үг