Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/street-750x370-1-6w14zocl5jre2nhtjc7u66cnqc6dodkfotqujc8145c.jpg

Эрүүл мэндийн яамнаас гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагад : • Алба хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх • Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах • Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах • Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх • Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах • Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах • Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх

Ажилчин, албан хаагчдад : • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах • Гараа сайтар савандаж угаах • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх • Амны хаалт зүүх • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх Үйлчлүүлэгчдэд : • Амны хаалт зүүх • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах • Хүн хоорондын зай барих • Аль болох цахимаар үйлчлүүлэх • Олуулаа ирэхгүй, бага насны хүүхэд дагуулахгүй байх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх