Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultMonica Bellucci.jpg

Моника Беллучигийн гоо сайхны 5 нууц

Дэлхий нийтийг гоо сайхнаараа гайхшруулан бишрүүлдэг алдарт Моника Беллучи огт гоо сайхны мэс засалд орж байгаагүй нэгэн. Тэрээр “Залуу нас өнгөрч, харин энгийн, төрөлх гоо үзэсгэлэн мөнхөд байдаг” хэмээн хэлэх дуртай.

Будаг шунханд нэг их дуртай биш, эмэгтэй хүнийг хиймэл болгодог гэж үздэг учраас гадагшаа гарахдаа бага зэрэг суурь крем түрхэж, нүдэндээ хар контур тавьдаг. Харин тэрбээр уруулын будгийг үргэлж чухалчилж үздэг нэгэн. Тиймдээ ч тод улаанаар уруулаа будаж нүүрнийхээ бусад хэсгийг тодотгодог.

Моника үсээ долоо хоногт хоёроос дээш угаадаггүй. Шампунь хэрэглэхдээ устай хольж шингэлдэг бөгөөд шампунийн найрлаган дахь химийн бодис үсийг гэмтээдэг гэж үздгийн улмаас ийнхүү шингэлж угаадаг гэнэ.

Тэр хоолны дэглэм бариад сүйд болдог хүүхнүүдийн нэг биш. Харин өдөр бүр ус их ууж, долоо хоногт дөрвөөс доошгүй удаа 45 минутын хугацаатайгаар усанд сэлж, йогоор хичээллэж байгаа нь бие галбираа хадгалахад нь тусладаг гэнэ.

Моника яг л Софи Лорены адилаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх гол арга нь амьдралд хайртай байх явдал гэж үздэг. “Миний гоо үзэсгэлэнгийн нууц бол миний уриатай холбоотой. Энэ бол ид, хайрла, амьдар”

Таалагдахгүй байна

11
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.126.89.184]

2020-07-23 18:02:54

Uzel bodol neg um bn