Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Парада өмссөн шулам (The Devil Wears Prada )
2006 онд үзэгчдийн хүртээл болсон "The Devil Wears Prada" буюу "Парада өмссөн шулам" хэмээх киноны ерөнхий найруулагчаар Дэвид Фрэнкл ажилжээ. Харин киноны гол дүрд холливүүдийн алдарт жүжигчин Мэрил Стрийп, Анна Хэтэвэе, Саимон Бэикэр, Эдриан Грэнэр болон бусад жүжигчид хамтран тогложээ. Энэ кино бол зүгээр нэг загварын кино биш бөгөөд кино өөрөө бүхэлдээ загвар юм. Учир нь бидний хүсэн хүлээдэг загварын долоо хоногт томоохон сэтгүүлүүд хэрхэн ханддаг юу болдог нь давхар гардгийг хэлэх нь зөв байх. Тэр дундаа хамгийн чухал Парисийн долоо хоногт загварынхан хэдэн сарын өмнөөс бэлдэж хэрхэн ач холбогдол өгч байгааг та киноноос харж болно.
Агуулага:
Хуулийн сургуулиа орхиж өөрийн сонирхлоо даган сэтгүүлч мэргэжлээр сурсан Эндрэ сургуулиа төгсөөд ажилд орох гэдэг хүндхэн зүйлтэй нүүр тулдаг. Тэрээр санамсаргүй байдлаар алдартай загварын сэтгүүлд ямар ч загварын мэдлэггүйгээр хатуу даргын туслахаар ажилд орно. Түүнийг шантараах олон ажлын асуудлууд ар араасаа цуврах боловч олон зуун охидын хүсэл болсон ажлаа орхиж чадалгүй үргэлжлүүлэх болдог. Тэрээр ажилдаа гарших тусам хайртай зүйлсүүдээсээ алхам алхмаар хөндийрч байгаагаа ухаарах бөгөөд үүнийг мэдсэн даруйдаа нэгэнт хожимдсон болохыг мэддэг. Гэсэн ч Эндрэ дахин бүхнийг шинээр эхлэх шийдвэр гарган өнгөрсөн хугацаанд олж авсан бүхий л зүйлээ орхидог.
үргэлжлэх хугацаа: 110 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа