Технологийн Гокада компанийн захирал араб гаралтай Фахим Салех өнгөрөгч мягмар гарагт бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ.
Түүний цогцсыг Манхетан дахь орон сууцнаас нь олсон бөгөөд хэргийн сэжигтнээр түүний гүйцэтгэх туслах 21 настай Тирес Хаспилийг баривчилсан байна. Сэжигтэн Хаспил цагдаагийнханд өгсөн эхний мэдүүлэгтээ ноён Салехт их хэмээний өртэй байсан. Тиймээс эхлээд түүнд мансууруулсан бөгөөд дараа н хэд хэдэн удаа хутгалсан гэж мэдүүлжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэж холбогдох албанаас мэдээллэж байна.
Бэлтгэсэн: Сарнай
Эх сурвалж: Washingtonpost.com