Инстаграм, Фэйсбүүкэд тавигдсан гайхалтай зургуудыг ихэвчлэн гар утсаараа зассан байдаг. Харин ямар апп ашиглан зассаныг нь мэдмээр санагддаг уу?
Инстаграм болон Юутүбрүүдийн зөвлөж буйгаар тэд Picsart гэх апп-ыг ашигладаг байна. Энэхүү апп нь маш олон төрлийн үйлдлийг нэг дор багтаасан учир гар утсан дээрээ татсанаар та өөр олон апп татаж утсаа гэмтээх шаардлаггүй юм.
Давуу тал: Хэрэглэхэд хялбар, олон төрлийн үйлдэлтэй, 30 гаруй хэл дээр ашиглагддаг.
Үнэлгээ: Плэйстори буюу апп татдаг шилдэг программд 4.3 одтой үнэлэгдсэн.
Хэрэв та зургаа хэрхэн засах талаар мэдэхгүй байвал дараахь бичлэгүүдээс санаа аван гайхалтай гэрэл зурагтай болоорой.
Бэлтгэсэн: Сарнай