Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/110002279_312183213499981_7535207932669469441_n.jpg

Баяр амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeтэй харьцуулахад 50 хувиар өсчээ.

Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа тул тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн онцгой комиссын даргын 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаал гарч Нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчооноос гадна нэмэлтээр 6 цэг ажиллаж байна. 

Үүнд: Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, СонгиноХайрхан дүүрэг Эмээлтийн /Шар хөтөл/-ийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын газартай хамтарсан хяналт шалгалтын пост 24 цагаар ажиллаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх