Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ff6c74b60fbb9258b658ed414cd9946_20200319085026.jpg

Өнөөдөр (2020-07-16) Засгийн газрын хуралдаан 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж, томиллоо.

Монгол улсын Засгийн газрын дэд сайдаар томилогдсон хүмүүсийн нэрсийг хүргэж байна.

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хэлэлцэх асуудал нь нийтэд ил болоогүй байсан ч дэд сайд нарыг томилжээ. Үүнд:

- Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа /Нийслэлийн Засаг даргын орлогч/

-Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр /Улираасан/

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар С.Баатаржав /ЦЕГ-ын дарга, бригадын генерал/

-Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр /Улираасан/

-Сангийн дэд сайдаар С.Мөнгөнчимэг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/

-Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/

-Батлан хамгаалахын дэд сайдаар Б.Баярмагнай /СБД-ийн Засаг дарга асан/

-Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан/

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар С.Зульфихар /Удирдлагын академийн захирал/

-Соёлын дэд сайдаар М.Батбаярыг /Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал/ томилохоор болжээ.

Түүнчлэн өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх