Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/FB_IMG_1594889147025.jpg

Соёлын сайд С.Чулуун өнөөдөр Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, шинээр байгуулагдсан яамны бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл хийж, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналд салбарын бүх төлөөллүүдээс санал авах болсон тухайгаа танилцууллаа.

Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн өнөөдрийн уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналын төслийг боловсруулах ажлын хэсгийг соёл, урлагийн салбарын бүх төлөөллүүдийг оролцуулан байгуулж, холбогдох саналыг боловсруулан хүргүүлж ажиллахаар боллоо.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх