Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/open-uri20160812-3094-m7gl4u_36a28be4.webp

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Сүнсэнд туугдагсад 

Орчин цагийн Японы ухамсрыг эртний домог, үлгэрүүдтэй хослуулсан амнимэ кинонууд Япон улсад маш олон хийгддэг. Тэдний нэг болох 2001 онд үзэгчдийн хүртээл болсон “Spirited Away” буюу “Сүнсэнд туугдагсад” хэмээх Хаяао Мияазаки ажиллажээ. Харин киноны хөгжмийг Юзуру Хисайши бүтээсэн. Түүнчлэн хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэгийн хувьд дэлхийн олон оронд одоог хүртэл гарсаар байгаа бөгөөд сая сая үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байгаа юм. Тус анимэгийн нэрийг дэлхийн олон оронд янз бүрээр орчуулсан байдаг ч "Чихирогийн адал явдал", "Сүнсний оронд", "Чихирогийн алга болсон нууцлаг явдал" гэх мэт нэрүүд нь илүүтэй утга дүйдэг.

Агуулага: Бяцхан Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр эхэлдэг. Тэнд аав ээж бусдын зассан ширээн дээрх хоолноос зөвшөөрөлгүй идэж улмаар гахайн дүрд хувирч улмаар Чихиро өөрөө сүнсний хотхонд амьдрахаас аргагүйд хүрнэ. Аав, ээжийгээ буцааж авчрах, жинхэнэ нэрээ сэргээхийг хүссэн Чихиро охины адал явдал ийнхүү эхлэх нь тэр. Бяцхан Чихирогийн шинэ нэр  Сэн бөгөөд энэ нэрийг сүнсний орны авхайн түүнд өгчээ. Сэн тэр хотхоны буудлын ажилчид шиг үдшээс өглөө болтол ажилладаг. Харин өдрийн цагаар унтаж амардаг байлаа. Мөн Сэн Хаку хэмээх гол, горхины сахиус буюу цагаан луутай нөхөрлөх бөгөөд тэд хамтдаа Сэнийг гэрт нь буццаахын төлөө хичээдэг. 

үргэлжлэх хугацаа: 125 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх