Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/159A3336-6vfyyp1g5cete07hll645nkhnz2iu759viej60tku9s-6vxds30q8p268ri0awnaj7ve1ed5m8s9j5aj6wc8gu8.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.

Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэсэн.

Энэ хугацаанд  алба хаагчид голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх