Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/death_note-2017-netflix-movie-light_yagami-21718.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Үхлийн тэмдэглэл

2017 онд үзэгчдийн хүртээл болсон “Death note” буюу “Үхлийн тэмдэглэл ” хэмээх аймшгийн киноны ерөнхий найруулагчаар кино найруулагч  Адам Вингард ажилласан бөгөөд тус киног Цогуми Оба, Такаши Обата нарын ижил нэрт анимэгээс сэдэвлэжээ. Харин киноны гол дүрд жүжигчин Нэт Волфф, Лэкэйт Стэнфилд, Вилиам Дафое, Маргарет Куалэе болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулага: Эгэл жирийн сурагч Турнер нэгэн бороотой өдөр хачирхалтай дэвтэр олдог. Тэр дэвтэр зөвхөн Турнерт зориулагдсан юм шиг тэнгэрээс унаж ирсэн нь үнэхээр хачирхалтай. Тэрээр бусадтай л адил хичээлдээ явж бас сургуулийн атамануудад дээрэлхүүлдэг. Нэгэн өдөр Турнер шийтгүүлж шийтгэлийн өрөнд сууж байхад тийм гэж хэлэхийн аргагүй энд тэндээ өртгөстэй мангас гэмээр зүйл гарч ирэн дэвтрийг хэрхэн ашиглахыг зааж өгөх бөгөөд үр дүнг нь туршиж үзэхийг санал болгодог. Мэдээж эхэндээ Турнер тэр дэвтрийг ашиглахыг  хүсэхгүй байсан ч цонхны цаана өөрийг нь дээрэлхэдэг хүүхдүүд өөр нэг хүнийг дээрлэхэж байгааг хараад нэгнийх нь нэрийг бичдэг. Мэдээж яаж үхүүлмээр байгаагаа ч гэсэн бичдэг. Гэтэл хэсэгхэн хугацааны дараа Турнерийг бичсэн биелээ олох бөгөөд хүү ихэд айдаг. Харин мөнөөх мангас төрхт хүсвэл наад дэвтрээ ашиглаж болно. Харин хүсэхгүй бол буцаагаад өгч болно. Би дэвтэрт өөр эзэн хялбархан олох болно гэх нь тэр. Ингээд л дэвтэр Турнер хочрын адал явдал эхлэх бөгөөд Турнер хамтрагчтай болдог.

үргэлжлэх хугацаа: 101 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх