Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/reuters_huawei_5g_07June20.webp

Их Британийн Засгийн газар “5G” сүлжээнд “Huawei” компанийг оролцуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тухайн шийдвэрийн талаар БНХАУ Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр  Их Британи АНУ-тай хамтарч, БНХАУ-ын аж ахуй нэгжүүдийг ямар нэгэн бодитой нотлох баримтгүйгээр ялгаварлан гадуурхаж байна. Энэхүү шийдвэр нь зах зээлийн эдийн засгийн зарчмууд, чөлөөт худалдааны дүрэм журмууд болон Их Британийн өгсөн холбогдох үүрэг амлалтуудыг илт зөрчиж, Хятадын компаниудын хууль ёсны ашиг сонирхол, Хятад-Их Британийн хамтын ажиллагааны харилцан итгэлцлийн үндэс суурьд ноцтой сэв суулгана. 

Мөн энэ бол ямар нэг аж ахуй эсвэл салбарын асуудал биш. Их Британи арилжаа, технологийн асуудлыг улс төржүүлж байгаа хэрэг бөгөөд тухайн шийдвэр Их Британи дахь Хятадын хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Манай улс Британийн зах зээлд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй зарчмаа үргэлжлүүлэн баримтлах эсэх асуудлыг хөндөнө гэжээ.

Эргэн сануулахад: Их Британийн Засгийн газар “Huawei” компанийн “5G” сүлжээний тоног төхөөрөмжийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш худалдан авахыг хориглож, тус компанийн бүх бүтээгдэхүүнийг 2027 оны эцэс гэхэд хэрэглээнээс халахаар болсоноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх