Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hqdefault.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дэлхий дахинаа 12,832,000 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 567,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Одоогоор 7.4 сая хэн эдгэрсэн бол 4.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 66 хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн олон  бүртгэгдсэн тохиолдол боллоо. Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар авсан хүмүүсийн 40 хувьд эмнэл зүйн шинж тэмдэггүй байгааг мэдээлжээ.

Бразилд 39,000, Энэтхэгт 27,000, Өмнөд Африкт 13,000 хүн сүүлийн хоногт шинээр халдвар авсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 6,611 хүн шинээр халдвар авч 188 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгууда өвчлөл өмнөх өдрөө 39-45-аар нэмэгдсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 103 хүн ажиглалт орж 269 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,988 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 48 хүн хэвтэн эвчлүүлж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаар 101 хүн холбогдож мэдээлэл авсан бол шуурхай аппликэйшнээр АНУ, Турк улсаас дөрвөн иргэн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан. 

Коронавирусийн халдварын эсрэг өвөрмөц эм, вакцин хараахан гараагүй байгаа. Гэтэл зарим улсад янз бүрийн зүйлийг коронавирусийн халдварт сайн гэж хуураад зарсан байна. Тухайлбал, АНУ-ын Флорида мужад коронавирусийн эсрэг эм гэж хэлэн халдваргүйтгэл, ариутгалын бодисыг зарснаас олон хүн хэрэглэж хордсон хэрэг гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас гарсан мэдээллийг харж, шинжлэх ухааанчаар хандахыг хүсье" гэлээ. 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх