Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1557468594_naadam.jpg

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харваа хөтөлбөрийн дагуу “XIII зуун” цогцолборт газар, Хүй 7 худагт морин уралдаанууд тус тус болж, үргэлжилж байна. Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эрийн гурван наадмыг онлайн, теле хэлбэрээр бэлтгэн шууд дамжуулан үзүүлж байна. Наадмыг үзэгч, наадамчиддаа хүргэхэд Монголын телевизүүдийн холбоо, МҮОНРТВ, Монголын Гэрэл зурагчдын холбоо, Херо интертайнментийн 300 гаруй уран бүтээлч хамтран ажиллаж байна. Мөн урлагийн ажилтан, спортын тамирчид, тохижилт үйлчилгээний ажилтнууд, цагдаа, зэвсэгт хүчний дайчид гээд нийт 5200-аад албан хаагчид наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна./ЗГ-ын ХМХХ/

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх