Тавдугаар сард 29 насны төрсөн өдрийнхөө маргааш нь Олалекан Жакоб Понле инстаграм дээрээ Дубайд байрлах тод шар өнгийн Ламборжинийн хажууд зогсож буй зургаа нийтэлжээ.
Өөрийнхөө олж авсан баялгийн төлөө бусдын өмнө өөрийгөө буруутгахад хүрэхийг бүү зөвшөөр гэж тэрээр дизайнерын үнэт эдлэл, Гуччи брендийн хэрэгслүүдийг толгойноосоо хөл хүртэл өмсөж зүүн гэрэл зургаа авхуулсан байна.
Уг зургийг нийтэлсэнээс сарын дараа инстаграм дээр "mwwoodbery" нэрээр гардаг Нигерийг Дубайн цагдаа нар мөнгө угаах, кибер луйвар хийсэн хэргээр баривчилжээ. Эмират дахь цагдаа нар 40 сая долларын бэлэн мөнгө, 6.8 сая долларын үнэтэй 13 тансаг машин, 21 компьютер, 47 ухаалаг гар утас, бараг хоёр сая хохирогчийн хаягуудыг эргүүлэн авсан гэж мэдэгдэв. Инстаграм хуудсанд "hushpuppi" болон "mwwoodbery" нэртэй тус хаягууд нь бусдын инстаграм хаягийг хакердаж их хэмжээний мөнгө олдог байсан байна.
Африкчуудын хамгийн алдартай 37 настай Рамон Олорунва Аббас буюу "hushpuppi" инстаграм хуудас нь 2.4 сая дагагчтай байжээ.
Бэлтгэсэн: Сарнай
[146.90.21.145]
2020-07-08 22:38:52luivarchan bna deerni bajzsan haruud heden kg alt zuusen baidag ineedei amitad