etoim.mn
photos/wh0q62_dugaar_x974.jpg

Хүүхдийг буруу тээвэрлэж хурд хэтрүүлсэн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. 

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр Toyota Alphard маркийн автомашин хурд хэтрүүлж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан юм. Хариуцлагаагүй жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т заасны дагуу арга хэмжээ авсан байна.  

Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас нийт 182 хүн амь насаа алдсан. Үүнээс 82 нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон харамсалтай тоо баримт бүтгэгджээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар: Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх