Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийн нэрс тодорчээ.
долдугаар сарын 1
Block B хамтлагийн гишүүн Кико энэ өдөр “Random Box” хэмээх мини цомогтоо багтсан “Summer Hate” дуугаараа эргэн ирэлтээ хийхээр болжээ. Тэрээр энэхүү уран бүтээлдээ дуучин жүжигчин Рэйнтэй хамтарчээ.
VERIVERY хамтлаг өөрсдийн анхны эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна.
долдугаар сарын 2
B1A4 хамтлагийн гишүүн Сандыл энэ өдөр “Smile Box” хэмээх шинэ уран бүтээлээрээ эргэн ирэлтээ хийхээр болжээ.
Дуучин Кэсси энэ өдөр “TOCK TOCK” хэмээх синглээ танилцуулна.
долдугаар сарын 3
Дуучин, яруу найрагч ЖүЁн дуучин Хаизитай хамтран өөрийн шинэхэн уран бүтээл болох “Love Distance” дуугаа танилцуулхараар болжээ.
долдугаар сарын 6
Red Velvet хамтлагийн гишүүн Аирэн болон Сылги нарын хамтрал “Monster” энэ өдөр олны хүртээл болно.
Дуучин Чунха энэ өдөр “PLAY” синглээ танилцуулна.
SF9 хамлаг энэ өдөр өөрсдийн “9loryUS” цомогт багтсан “Summer Breeze” дуугаа танилцуулахаар болжээ.
долдугаар сарын 7
DONGKIZ I:KAN хамтлаг энэ өдөр өөрсдийн дебүтээ хийхээр болсон бөгөөд “Y.O.U.” хэмээх анхны синглээ танилцуулахаар болжээ. Хамтлаг Муник болон Жэчан гэсэн хочр гишүүний бүрэлдэхүүнтэй аж.
долдугаар сарын 8
GreatGuys хамтлаг энэ өдөр гурав дахь мини цомог болох “We’re Not Alone_Chapter 2:You&ME”-г танилцуулна.
долдугаар сарын 9
EXID хамтлагийн гишүүн Солжи энэ өдөр “Because It Happens to Be Raining Today”хэмээх синглээ танилцуулахаар болжээ.
долдугаар сарын 13
EXO хамтлагийн дэд хамтлаг болох SC өөрсдийн анхны бүрэн хэмжээний цомог болох “1 Billion Views”-г энэ өдөр танилцуулахаар болжээ.
GFRIEND хамтлаг энэ өдөр “Song of the Sirens” цомгоороо эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.
долдугаар сарын 14
Жон Сэвүн энэ өдөр өөрийн анхны бүрэн хэмжээний цомог болох “’24’ PART 1”-гоо танилцуулахаар болжээ.
Pink Fantasy хамтлаг “Shadow Play” синглээ танилцуулахаар болжээ.
долдугаар сарын 15
Apink хамтлагийн гишүүн Жон Ынжи өөрийн соло эргэн ирэлтээ хийхээр болжээ.
Хөвгүүдийн рүүки хамтлаг болох TOO энэ өдр өөрслийн анхны эргэн ирэлтээ хийнэ хэмээн товложээ.
долдугаар сарын 16
1THE9 хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ.
долдугаар сарын 18
Алдарт хөтлөгч, жүжигчин Вү Жэ Сүг, дуучин И Хёри болон дуучин Рэйн нар хамтарсан уран бүтээлээ танилцуулахаар болжээ. Тэд “How Do You Play?” шоунд хамтран ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн хэдийгээр энэ сард эргэн ирэлт болон дебүт хийхээр болсон ч хараахан өдөр хоногоо товлоогүй SHINee хамтлагийн гишүүн Тэмин, Highlight хамтлагийн гишүүн Юүн Дүжүн анхны соло цомгоо танилцуулна гэсэн бол YG интертаймэнт шинэхэн хөвгүүдийн хамтлаг болох "TREASURE"-г дебүт хийнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.
Мөн ITZY хамтлагийг эргэн ирэлтээ хийнэ хэмээн JYP интертаймэнт мэдэгдсэн бөгөөд мөн л хараахан өдөр хоногоо товлоогүй байна гэжээ.