etoim.mn
photos/nymhuu emch.jpg

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тус эмнэлэгт тусгаарлагдаж байсан жирэмсэн эх эсэн мэнд амаржиж охинтой боллоо гэсэн юм. 

Тухайн эхийн хувьд хэдийгээр эмнэлэгээс гарч дараагийн сувилалын шат руу шилжих байсан ч төрөх дөхсөн байсан учраас ХӨСҮТ-д үлдэхээр болсон. Тэрээр өнөө өглөө 07:20 цагт төрөөд 3.8кг охинтой болсон. Түүнд ХӨСҮТ болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч нар тусламж үзүүлсэн. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.69.124]

2020-06-30 12:47:36

ковидын шинжилгээ өөрийн хүсэлтээр хаана хандаж өгөх вэ