etoim.mn
photos/nymhuu emch.jpg

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тандалт судалгааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Зургаадугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан Уул аймгийн нэгдсэн лабараториудад нийт 357 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл: Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс ихэвчлэн байсан. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байсан долоон хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй. Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүдрийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.

Бид дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх