etoim.mn
photos/aftermydeath.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Намайг үхсэний дараа  (After My Death)

2017 үзэгчдийн хүртээл болсон "Намайг үхсэний дараа" хэмээх киноны ерөнхий зохиолч, найруулагчаар Ким Ү Сог ажиллажээ. Харин киноны гол дүрд  "Алдагдсан мөрөөдөл", "Намайг авраач" болон "Нууц зоо парк" кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ бид бүхний танил болсон залуу  жүжигчин Жон Ёо Бин, "Хэрэв чи миний оронд байсан бол", "Тамын эрх чөлөө" болон " Мөрдөгчийн дурсамж " зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ бид бүхний танил болсон жүжигчин Со Ён Хва, "Сахиусан тэнгэрийн өс хонзон", "Нар өөд тэмүүлэгсэд" болон "Вакикикид тавтай морил" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон Гу Вон Хи болон бусад уран бүтээлчид хамтран тогложээ.

Агуулага: Нэгэн ахлах сургуулийн сурагч охин сураггүй алга болж, амиа алдсанд тооцогдох үед хамгийн сүүлд харсан байж таарсан охин Ён Хи тэр хэргийн гэм буруутан болдог.  Нас барсан охины гэр бүл, мөн сургууль ер нь тэр даяараа түүнийг дээрэлхэж, буруутгаж эхлэх бөгөөд үүнээс болж ЁнХи  аймшигтай бодлууд тээх болно. Гэхдээ тэр амиа алдсан гэх охин үнэхээр үхсэн юм болов уу?

үргэжлэх хугацаа: 107 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх