etoim.mn
photos/_113141752_liverpool_pa.jpg

Ливерпуль клубын хөгжөөн дэмжигчид клубын анхны Премьер лигийн аварга цолыг хамтдаа тэмдэглэх "цаг нь болсон" хэмээн хамтдаа баяраа тэмдэглэжээ. Шүтэн бишрэгчид нь баасан гаригт коронавирус тахлын улмаас олон хүн цуглархыг хориглосон учир хотын захад тэмдэглэв.

Гэвч галын наадмаас үүсэлтэй жижиг хэмжээний гал гарчээ. Гал сөнөөгчид Элэгний байранд гарсан бага хэмжээний галыг унтраасан бөгөөд 34 хүн хөнгөн, 3 хүн хүнд бэртжээ.

Ливерпулийн Echo сайтад нийтлэгдсэн фэнүүддээ нээлттэй захидалдаа "Би бол хүн, чиний хүсэл тэмүүлэл бол миний хүсэл тэмүүлэл. Гэхдээ яг одоо хамгийн чухал зүйл бол ийм төрлийн цугларалт хийх хэрэггүй. Бид нийгэмд хамгийн эмзэг бүлгийнхэнд, маш их зүйл өгсөн, эрүүл мэндээрээ дэнчин тавьсаг эрүүл мэндийн ажилтнууд, клубыг энэ ажлыг хийхэд нь тусалдаг цагдаа, орон нутгийн удирдлагуудад бид маш их өртэй. Та бүхэн энэ гайхалтай ялалтанд зориулан баяр хийж тэмдэглэж болно. Гэхдээ аюулгүй байдлаар, хувь хувьаа тэмдэглээрэй! Ингэснээр энэ аймшигт өвчнийг манай нийгэмд тархах эрсдэлгүй болно." хэмээн уриалжээ.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх