etoim.mn
photos/Hotel-Rwanda-750x450.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Руанда зочид буудал (Hotel Rwanda)

2004 онд олон нийтийн хүртээл болсон Раунда зочид буудал хэмээх кино нь Руанда омгийхнийг хомроголон устгах үеийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь дэлхий нийтийг бодит үнэнтэй танилцахад ихээхэн тус болсон хэмээн кино шүүмжлэгчид үздэг. Тус киноны ерөнхий найруулагчаар Тэрри Жорж ажилласан бөгөөд гол дүрд Дог Чэдл, Софи Окинедо, Жоакюүн Финикс, Ник Нолтэ болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулага: Паул өөрийн зочид буудалдаа эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Гэтэл нэг л өдөр Хүтү-н цэргийн хүч хотод түрэн орж ирж, Туци (Чу) ард түмнийг устгаж эхэлдэг. Тухайн үед Руанда омгийнхоныг Хүтү, Туци буюу Чу хэмээн хоёр ангилдаг байсан бөгөөд ийнхүү Туци нарыг хоморголон устгаж байсан юм. Зочид буудлын эзэн Паул аль чадахаараа хүмүүсийг буудалдаа орогнуулж, амийг нь аврахийг хичээдэг. Гэвч байдал хүндэрч, сүүлдээ Хүтүгийн цэргийн хүчний эсрэг ганцаарханаа үлддэг байна. Паул ямар ч байсан өөрийнхөө чадахын хэрээр гэр бүлээ бас үлдсэн хүмүүсийг аврахын тулд өөрийн хийж чадах бүхий л зүйлээ хийдэг.

үргэжлэх хугацаа: 122 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх