etoim.mn
photos/4(120).jpg

Хэдхэн хоногийн өмнө Монголчууд бид 2020-2024 онд ард түмнийг төлөөлөн төр түшилцэх төлөөллүүдээ сонгосон. Гэвч зарим бие даагч болон нам эвслүүд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ээлж дарааллан мэдэгдсэн юм. Тэд удаа дараа  СЕХ-нд гомдол гаргахын зэрэгцээ МУ-ын Ерөнхийлөгчид өөрсдийн энэ хүсэлтээ уламжилсан. Улмаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга саналын хуудасны тоон мэдээ зөрүүтэй гэх тойргуудад хяналтын тооллого гараар хийх үүрэг өгсөн. 

Тиймээс энэ сарын 27-28-ны өдрүүдэд нийслэл, хөдөө орон нутагт сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийхээр болж эхнээсээ үр дүнгээ мэдээлж эхлээд байгаа юм. Эхний ээлжинд Дорнод аймаг сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийсэн бөгөөд СЕХ-ны зарласан дүнтэй таарчээ.

Мөн Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийх ажлыг өглөө 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриаллаа.

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх