etoim.mn
photos/cglhngj xgbjee.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Салхиар чамруу (Windstruck)

2004 үзэгчдийн хүртээл болсон "Салхиар чам руу" киноны ерөнхий зохиолч, найруулагчаар Квак Жэ Ён ажиллажээ. Харин киноны гол дүрд  "Цэнхэр тэнгисийн домог", "Одноос ирсэн миний хайр" болон "Миний дэггүй найз охин" кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ бид бүхний танил болсон жүжигчин Жон Жи Хён, "Сэргэлэн охин Янсун", "Мөнгөний цэцэг" болон " Чи миний хувь тавилан" зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ бид бүхний танил болсон жүжигчин Жан Хюг нар хамтран тогложээ.

Агуулага: Шинэхэн бас эрч хүчээр дүүрэн цагдаа Кён Жин санамсаргүйгээр хулгайч гэх үгийг сонсон сэжигтэй хүний араас гүйдэг. Гэвч түүний сэжиглэсэн Мён Вү гэх эр үнэн хэрэгтээ жинхэнэ хэрэгтний араас гүйж байсан байж таардаг. Гэвч Кён Жин Мён Вүг  баривчилж саатуулдаг. Мэдээж мэдүүлэг авдаг. Удалгүй Мён Вү жинхэнэ хэрэгтэнг барих нотолгоог хардаг.  Өмнө нь цагдаа байсан ч одоо дуудлагын охидын зуучлагч хийдэг Жун Хо нэгэн дуудлага хүлээн авдаг. Тэрээр МиЖин гэх эмэгтэйг явуулах боловч МиЖин бие муу гэх тайлбар хэлдэг. Гэвч ажил чухал учраас ЖунХо энэ удаа заавал явах ёстой хэмээн МиЖинийг ятгадаг. Гэвч тэрхүү захиалагч цуврал алуурчин байхыг хэн мэдэх билээ. Өмнө нь цагдаа байсан ЖунХо байдал эвгүйтсэнийг мэдэн МиЖинийг хайх боловч түүний эрэл мухардах болно. Түүнд сэжигтэн байвч нотолгоо байхгүй. Тиймээс ЖунХо өөрийн сэжигтэн Жи Ён Минийг өөрөө мөрдөх болно. Гэвч тэрхүү цуврал алуурчин хэдийнэ ажлаа хийсэн байх бөгөөд МиЖинээс өөр олон арван хохирогч байхыг хараад ЖунХо хий л өөрийгөө буруутгах болно. 

үргэжлэх хугацаа: 123 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх