etoim.mn
photos/IMG_9442 copy.jpg

Нэгдсэн Үндэсний байгууллагын  Ерөнхий асемблейн 1987 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “06 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэж, 1989 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна.

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас  уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг "Better Knowledge for Better Care буюу Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруулъя” сэдвийн дор явагдахаар зарлагдсан байна. Манай улс 2008 оноос эхлэн энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.

Энэ өдөр иргэд, олон нийт рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас жил бүр “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах  чиглэлээр зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд Ковид-19 цар тахалтай холбогдуулан байгууллагын цахим сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг таниулах, энэ төрлийн бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй ажил арга хэмжээний талаар дурьдвал?

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулгатай дуу, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүдийг олон нийтийн сүлжээнээс хасах, техникийн хязгаарлалт хийлгэх, тухайн уран бүтээлчдээс дахин мансууруулах бодисыг далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл туурвихгүй байх талаар зөвлөгөө өгөх, баталгаа  авч, судалгаанд хамруулан ажиллаж байна. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч нарт чиглэсэн хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нэг бүрчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. 2019 онд 20, 2020 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 7 хүүхэд, тэдний эцэг, эх, гэр бүлийн гишүүдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цаашлаад ямар төрлийн арга хэмжээ зохиоy байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?

    Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал ач холбогдолтой. Тиймээс Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдэл бүхий насанд хүрээгүй хүн, хүүхэд залуучуудад чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх “Хасах 25” төслийг хэрэгжүүлж байна.

Товчхондоо энэ төсөл нь  25 хүртэл насны хүүхэд, залуучуудын дунд мансууруулах бодисын ойлголт хандлага, хэрэглээний тархалтыг судлах, судалгаанд суурилилсан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өсвөр үе, залуучуудыг нийгмийн бүхий л харилцааны үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, аливаа үйл ажиллагааг шинжлэх ухаан, судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дэмжлэг, оролцоотой бодлого, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна. Тухайлбал Ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, сургууль завсардсан 25 хүртэлх насны хүүхэд, залуучуудын дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглэгчийн тархалтын талаарх тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн БСШУСЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт эрүүл мэндийн хичээлээр дамжуулан олгох мансууруулах бодисын хор аюул, үр дагаварын талаарх мэдээллийг өгөхдөө анхаарах асуудлыг тусгасан багш, нийгмийн ажилтан нарт зориулсан цахим гарын авлагыг бэлтгээд байна.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх