etoim.mn
photos/103939659_784051089034619_2784943971277473088_n_20200623064645.jpg

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм. Нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа.

Энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 456 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангажээ.

Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгаж ажилласан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тодотгон хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх