etoim.mn
photos/nd1.jpg

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр "Наймдугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна.

Энэ гэрээнд орсон нэг сонин заалт байгаа. Урьдчилгаа төлбөр 15 тэрбум 258 сая төгрөг гэсэн байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэж гэрээндээ тусгасан байгаа юм. 

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 40 хувийн урьдчилгаа хийнэ. Тэр нь 87 тэрбум 119 сая төгрөг.

Гэрээг хуулийн дагуу хийсэн эсэхийг ямар байгууллага тогтоох вэ. 100 тэрбум төгрөг ийм байдлаар алга болчихсон байхад хууль хяналтын байгууллага шалгана. Гэрээн дээр бүх захирал нь гарын үсэг зурсан байна. Худлаа гэх аргагүй. Тамга тэмдэг нь хүртэл байгаа" гэв.

- Дахиад баримт гаргахыг үгүйсгэхгүй. Би баримтгүй юм ярьдаггүй ...Засгийн газарт байхгүй зарим баримт надад бий. НЭГ нь энэ.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[49.0.204.228]

2016-10-19 09:11:23

худал амлаж хуурч мэхлэгийг улс төрч гэдэг бололтой. нямдорж баримт байгаа цаг нь болохоор гаргана гэдэг тэгээд л таг чиг болдог бодвол тэднээс хувь хүртээд таг болдог биз