etoim.mn
photos/IMGL3621_20200623064650.jpg

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 12-ны өдрийн 14 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц гарц зэргээр төлөвлөж буй 20 байршлын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тэмдэглэл гаргаж байв.  Тус үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх, Баянгол, Хан-уул дүүрэгт газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй нийт 20 байршил байгаа аж.

“Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй 9, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн 11 байршил байгаа аж. Эдгээр 11 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл боловсруулж мэдэгдэл хүргүүлжээ. Харин 9 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна. Учир нь газар дээрээ стандартын дагуух хашаа хайсыг барьж эзэмшиж буй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байна хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр  “Газрын тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 9 иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлсөн байршлыг нийтийн эдэлбэр газарт  бүртгэж авах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгуулах саналтай байна гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх байршлуудад нэг бүрчлэн ажиллаж хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг гаргасан байна. Нийт 60124м2 талбайг хамарч буй уг байршлуудад 3 ерөнхий боловсролын сургууль, 1 цэцэрлэг, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх 6 талбай, орон сууцны гадна талбайн тохижилт, автозогсоол явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой 10 байршил байгааг судалгаагаар тогтоожээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангаж буй ажлыг сайшаагаад он дуустал үргэлжлүүлнэ хэмээлээ. Тэрбээр эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах журмын төслийг боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгож дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх