etoim.mn
photos/мэс засал.jpg

Илүүдэл өөх соруулах мэс ажилбар

0,5 см зүсэлт хийн, зүү хэлбэрийн тусгай металл хоолойг оруулан өндөр дарал­тын вакум насосны тусламж­тайгаар илүүдэл өөхийг соруулдаг. Давуу тал нь тухайн хэсэгт өөх дахин төлждөггүй бөгөөд хэмжээ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөр их байж болдоггүй. Энэхүү мэс ажилбарыг бүтэн нойрсуулалтад хагас цагаас хоёр цагийн хугацаанд хийдэг.

 

Зовхины мэс засал

Нүд хүний сэтгэлийн толь гэж ярьдаг даа. Зовхины эд эс бөх бат, уян зөөлөн байдаг бөгөөд нас ахих тусам энэ байдлаа аажмаар алддаг. Мөн зовхинд шингэн зүйл хуримтлагдаж, хаван суун бөлцийдөг. Лазерийн аргаар зовхинд татлага хийж илүүдэл арьсыг авч болно. Эмнэл­гийн нөхцөлд хэсэгчилэн мэдээ алдуулж хийнэ. Цус алдаж, хавдах явдал гарч болох талтай.

 

Пластик мэс засал

Грек хэлний хэлбэржүүлэх, дүрсжүүлэх гэсэн үгнээс пластейн гэсэн үг гаралтай ба орчин үеийн эмнэлгийн хэлэнд үйл ажиллагаа, үзэмж, гоо сайхны үүднээс аливаа эрхтний хэлбэр байдлыг өөрчлөхөөр хийж байгаа мэс ажилбарыг ийн нэрлэдэг. Европын холбооны бүхий л улсуудад хүчтэй хөгжиж байна. Үүнээс Чехэд хамгийн хямдаар, гологдохооргүй чанартай пластик мэс засал хийлгэх боломжтой ажээ.

 

Уруулын мэс засал

Уруулын хэмжээг томосгох, хэлбэрийг засахад чиглэгдсэн мэс ажилбар юм. Хүний уруул гоёмсог байх нь инээмсэглэлийг сайхан болгож царайг гоо үзэсгэлэнтэй залуу, эрч хүчтэй харагдуулдаг. Орчин үеийн нөхөн сэргээх мэс заслын технологиуд нь уруулын хэлбэрийг засах, хэмжээг томосгох, харагдах байдлыг өөрчилдөг болсон.

 

Давхраа хийх

Ихэнх тохиолдолд нүдээ тод, том, цоглог болгохын тулд зовхинд бага зэргийн зүслэг хийн даврхаа оёдог. Нүдний хараанд муугаар нөлөөлөх эсэх нь тухайн хүний биеийн онц­логоос шалтгаалах бөгөөд ихэнх тохиолдолд хараа хэвийн байдаг аж. Хэнд ямар давхраа хийх вэ гэдгийг тухайн хүний зовхины хэлбэр, ухархайн бvтэц, хоёр нүдний хоорондох зай, сормуус, хөмсөг хоёрын хоорондох зай, нvдний алим том уу, жижиг үү гэхчлэн олон үзүүлэлтийг харгал­заж шийддэг. Эдгээрийг компьютерт оруулж, хийх давх­рааны хэлбэрийг тодорхойлох ч мэс засал хийх эмчийн туршлага, мэдрэмжид найдах нь зөв. Мэс ажилбарын үр дүнгийн ихээхэн хувийг мэс засалчийн ур чадвар, мэдлэг, туршлага эзлэх боловч тухайн үйлчлүүлэгчийн биеийн ерөнхий байдал, онцлог зэргээс хамаарч эдгэрэлт удаашрах, сорви удаж бvдгэрэх гэх мэт өөрчлөлт орж болдог байна.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх