After school хамтлагийн гишүүн асан дуучин жүжигчин ЮүИ хагас нүцгэн зургаа авхуулжээ. Мэдээж оддын хувьд энэ төрлийн зураг авхуулах нь тийм нь онц гойд зүйл биш боловч ЮүИгийн хувьд нилээд олон зүйлд цэг тавьсан үйлдэл болж байгаа юм.
Учир нь түүнийг хоолны дуршилгүй болсон, хэт турж байгаад нь санаа зовж байна гэсэн сэтгэгдлүүд цахим орчинд маш их тархаад байсан бөгөөд түүний амь насны талаар хүртэл ярьж байсан юм. Энэ үйлдлээрээ ЮүИ өөрийгөө эрүүл саруул байгаагаа харуулахаас гадна өөрт нь санаа зовох зүйл байхгүй гэдгийг өөрийн шүтэн бишрэгчиддээ хэлж чадлаа хэмээн энэ салбарын сэтгүүлчид бичжээ.
Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа