Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Гунигт пүрэв гариг ( Maundy thursday )
2006 онд үзэгчдийн хүртээл болж байсан "Гунигт дпүрэв гариг" хэмээх киноны ерөнхий найруулагчаар Сон Хэ Сун ажиллаж зохиолыг зохиолч Гон Жи Ён, Жан Мин Суг болон Пак ын Ён нар хамтран бичжээ. Харин киноны гол дүрд "Масте", "Миний гайхамшигт амьдрал" болон "Үчи" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон жүжигчин Ган Дон Вон, "Гайхамшигт өдрүүд", "Надад англи хэл заагаач" болон "Хүнд цохиолт-2" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин И На Ён болон бусад жүжигчид хамтран тогложээ.
Агуулага: Гэлэнмаа Моника цаазын ялаа хүлээж байгаа хоригдлуудын наминчлалыг сонсож бурханд тэдний үгийг хүргэх гэж хичээдэг нэгэн. Урдын адил бусдын наминчлалыг сонсохоор явахдаа тэрээр өөрийн үеэл дүү болох Юү Жоныг дагуулж явдаг. Авга эгч Моника Юү Жонд бусдыг хайрлаж бас амьдрал хичнээн хатуу болохыг ойлгуулахыг хүссэн нь тэр. Тэдний уулзах хүн бол мөн л хоригдол Юүн Сү. ЮүнСү мөн л гэмээ наминчлах ёстой байсан ч ЮүЖонд сэтгэл алдрана. Мэдээж Юү Жон ч гэсэн адил. Гэвч тэд хэзээ ч таарч болохгүй хосууд. Учир нь нэг нь цаазын ялаа хүлээж байгаа хоригдол нөгөө нь энгийн иргэн. Гэвч тэд нэг нэгнээ хайрлаж халамжлана. Гэвч болох ёстой зүйл болдгоороо л болно. Энэ бол амьдрал.
үргэжлэх хугацаа: 126 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа