Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Халзан асрагч (The Pacifier)
Волт Дисней кино компаний 2005 оны бүтээл болох " Халзан асрагч" хэмээх киноны ерөнхий найруулагчаар найруулагч Адам Шэнкмэн ажиллажээ. Харин киноны гол дүрд "Галзуу хурд"", "3 икс" болон "Шулмын ангууч" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Вин Дизел, "Гайхамшигт хоолой", "Амандагийн эрэлд" болон "Сироп" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ ибд бүнщхний танил болсон жүжигчи Британи Снөүв, Морган Иорк, Макс Тэриот, Лаурин Грэхэм болон бусад жүжигчид хамтран тогложээ. Тус кино нь бокс оффисоос 198.6 сая долларын ашиг олж байжээ.
Агуулага: Удам дамжсан цэргийн алба хаагч Шэин Воолфи нэгэн өдөр ээлжит даалгавараа биелүүлэх тушаал авдаг. Тэр ньэрдэмтэн Палмарыг аврах явдал байлаа. Ажиллагаа эхнээсээ дуусах хүрэл төлөвлөгөөний дагуу явах боловч эцэст нь үл мэдэгдэх шалтгаанаар түүний багийнхан болон эрдэмтэн нас барж Шэйн өөрөө хүнд бэртдэг. Гэтэл Палмер эрдэмтний хийж байсан нэгэн шинэ технологи АНУ-ын Засгийн газарт маш их хэрэгтэй байсан учраас тэд хадагтай Палмерт ханддаг. Мэдээж хадагтай Палмер туслахыг зөвгөөрөх боловч тэр хооронд хүүхдүүдийг нь найдвартай харж байх хүн хэрэгтэй болдог. Ингээд дуусгаж чадаагүй даалгавараа биелүүлэхээр офицер Шэйн Палмарын гэрт ирэх болно. Өөр өөрийн гэсэн ерөнтөд амьдрах таван хүүхэд бас нэг галуу. Энэ бол офицер Шэйний даалгавар. Тэрээр даалгавараа биелүүлэхийн тулд маш их адал явдлыг туулах бөгөөд тэдгээр адал явдлын эцэст маш их ухаарлыг бас хайрыг олдог.
үргэлжлэх хугацаа: 95 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа