etoim.mn
photos/103666663_152333046401823_6354594206300653242_o.jpg

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын албан хаагчдын 25 төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна.

Түүнчлэн үнийн саналыг нь харна. Хэт өндөр үнэтэй байвал шаардлагад нийцэхгүй. Өмнө нь хэлсэн, урьдчилгаа төлбөр дээр уян хатан хандана. Хүү зургаан хувиас илүүгүй байна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүнд нөхцөлд, нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулна. Өмнө нь орон сууц авч байгаагүй хүнд олгоно. Эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, гаалийн ажилчид хамрагдана. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа иргэдээс хамруулна. Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой" хэмээн онцоллоо.

Түрээслээд өмчлөх орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах төрийн албан хаагчдыг хамруулах барилгын компаниудын жагсаалтыг Нийслэлийн орон сууцны корпораци гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 хувь ашиглалтад орсон барилгын 15 компани уг хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгчээ. Энэ сарын 20-ныг хүртэл барилгын компаниуд хүсэлтээ өгөх боломжтой. Ингэсэнээр 21-ний өдрөөс албан хаагчид байрны сонголтоо хийх юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.23.68]

2020-06-17 16:04:46