Sony компани шинэхэн видео тоглоом болох PlayStation 5-ыг танилцууллаа.
Шинэхэн PlayStation 5 нь өвөрмөц хэлбэр, хийцтэйгээс гадна Blu-ray диск уншигчтай. Мөн ямар ч диск уншигчгүй, зөвхөн онлайн тоглоом татах, тоглох боломжтой нимгэхэн Digital хувилбарыг ч гаргасан байна. Түүнчлэн өмнөх PlayStation-ий загваруудад ашигладаг байсан HDD хард дискний оронд 100 GB хүртэлх багтаамжтай SSD (Solid State Drive) дискээр тоногложээ.