etoim.mn
photos/Бензинээ хэмнэх сонирхолтой зөвлөгөө.jpg

- Хурд түгжигчээ хэрэглэ

Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явснаар бензинээ 10% хэмнэж болно. Иймд таны машинд хурд түгжигч байгаа бол түүнийг ашигла. Ингэснээр та ойр ойрхон хаазан дээр гишгэн машинаа огцом ухасхийлгэх шаардлагагүй юм.

- Түрэмгий болон жигд хурд 

Бид хотын гудамжинд нэг нэгнээсээ өрсөн давхих, уралдах нь элбэг байдаг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тооромслох нь бензин үрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигд давхиснаар та 37%-иар бензин хэмнэх боломжтой байдаг.

- Дугуйныхаа хийг шалга

Дугуйгаа бүрэн хийлэх нь таны бензиныг хэмнэх үү? Туршилтаас харахад нэг их ялгаа гарахгүй байгаа боловч зам дээр гарах ослоос сэргийлж, дугуйг амархан элэгдэж гэмтэхээс сэргийлдэг тул дугуйныхаа хийг бүрэн эсэхийг хол замд гарахдаа байнга шалгаж бай.

- Түр зогсолтод машинаа унтраах хэрэгтэй юу?

Та мөнгөө хэмнэх үүднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохион дээр гэрэл хүлээх бүртээ машинаа унтраах хэрэгтэй юу? гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл ойр ойрхон түр зогсох  нь бензинийг ихээр иддэг төдийгүй та 1-ээс илүү минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр.

- Хурдаа багасга

Ихэнх оронд зам дагуу хурдны хязгаарууд байдаг. Манайд ил байдаггүй ч замын дүрмэндээ хот дотроо 60 км/цаг, хотоос гадна 100 км/цаг гэж заадаг. Гэвч үүнийг баримталдаг хүн бараг л байдаггүй. Хэрэв та хурдны хязгаар дотроо давхих юм бол 14% хүртэл хувиар бензинээ хэмнэх бололцоотой.

- Цонхоо онгойлгох уу, агааржуулагчаа асаах уу?

Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл агааржуулагч асаахаар мотороос хүч очиж бензин үрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгүйгээс олох бензинийг үрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгүй АС-гээ асаагаад явахад гэмгүй шүү хүмүүс ээ. 

эх сурвалж: autozar.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх