etoim.mn
photos/47745.jpg

Энэ сар хур тундас их орно хэмээн УЦУОШГ-аас болон ОБЕГ-аас мэдээлсэн. Тиймээс бид жоооч та бүхэнд хүн бүрийн мэддэг гэхдээ хааяа мартчихдаг дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

1. Явган зорчигч руу ус битгий цац

2. Хажуугийн толиндоо анхаарлаа хандуул, түүнд шил арчигч байдаггүй.

3. Тогтсон устай хэсгээр зөөлөн яв, учир нь цахилгааны эд ангируу ус орж машин чинь унтарна.

4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг.

5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ.

6. Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга

7. Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

8. Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх