etoim.mn
photos/snsd-yuri-daum-screensaver-129.jpg

Та бүхэндээ Эмэгтэй хүн хэрхэн хаанаас өөртөө сайхан энерги цуглуулах талаар сонирхолтой нэгэн нийтлэлийг хүргэж байна. Магадгүй та өөрийн дуртай зүйлс, гэр бүлээсээ эерэг энергийг мэдэрдэг бол, өөр бас олон зүйлсээс энерги, эрч хүч авч болохыг мэддэг боллоо. Таны хичээл зүтгэлд амжилт хүсье.

1. Өөрт таалагдсан даашинз эсвэл юбка өмсөх Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг гэж үздэг.

2. Гар, хумсаа тогтмол арчилж байх

Үзэсгэлэнтэй гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Мөн сайхан гар сайхан энерги төвлөрүүлдэг гэж үзэх нь ч бий.

Үргэлж гоо сайхны салонд орох шаардлагагүй. Та өөрөө сайхан засаад будсан ч болно шүү дээ.

3. Сайн зохиол унших Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж таньд чухам юу хэрэгтэйг илүүтэйгээр мэдэх боломжтой болно.

4. Бүжиглэ

Хүссэнээрээ бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг бүжиглэвэл бүр сайн. Учир нь энэ төрлийн бүжиг эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.

5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай Дуртай дуугаа аялж бас дуулж бай. Хүн өөрийн дуртай зүйлдээ үргэлж халуун дулаан сэтгэлээр цаг гаргадаг шүү дээ. 

6. Тогоочийн сургалтанд суух

Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.

7. Гол нуур, далайн эргээр зугаалах

Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

8. Цэцгийн баглаа худалдаж авах

Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах

Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах

Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар, жилээр нь гаргадаг болж болно.

11. Эрүүл зөв хооллолт

Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

12. Бодлоо цэгцэл

Сайн, сайхан аж төрж байгаа хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.

13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай

Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.

14. Явган зугаалгад цаг гаргаж бай

Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

15. Амьтан тэжээх эсвэл цэцэг тарих

Ямарваа нэг зүйлийг маш ихээр хайрлаж халамжлана гэдэг хүний сэтгэл зүйд асар их эерэг энерги бий болгодог. Харин цэцэг тарихын хувьд тасалгааны ямар ч цэцэг байж болно. 

16. Дэлгүүр хэсэх

Дэлгүүр хэсэ гэдэг заавал худалдан авалт хийнэ гэсэн үг биш. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзээд, таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээн төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

17. Найз бүсгүйчүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.

18. Йогоор хичээллэх

Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч, энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

19. Буян үйлд

Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.

20. Ваннтай усанд орох

Зүгээр нэг ус тосоод орох бус харин тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай ваннанд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.

21. Бусдад халамж тавь

Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх