etoim.mn
photos/спиннинг.jpg

Сүүлийн үед спиннинг буюу дугуйт аэробикийн дасгал манай залуучуудын хийх дуртай дасгалын нэг болоод байгаа билээ. Спиннингийг анх 1989 онд Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гоулдберг өөрийн машины гараждаа бүтээж технологийг нь танилцуулсан ба түүнээс хойш маш эрчимтэй хөгжиж дэлхий нийтээрээ хичээллэх болжээ. Тэгвэл спиннингээр хичээллэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэгтэй 6 зөвлөмжийг хүргэж байна.

Савтай ус хажуудаа байлга – спиннинг нь харанхуй шахам өрөөнд 45 минутын турш өөрийгөө хүчлэн эрчилдэг, хамгийн их хөлс гаргадаг дасгалын нэг юм. Тиймээс дасгалын үеэр болон дараа нь өөрийгөө сайн услах хэрэгтэй шүү.  

Дугуйгаа өөртөө тааруул – дасгал эхлэхийн өмнө дугуйныхаа суудлын өндөр, эмээл, жолоо зэргийг өөртөө зөв тааруулах нь дасгалын дундуур болон дараа нь нуруугаар өвдөх асуудал гарахгүй байхад туслана. Тухайлбал, суудлын өндрийг өөрийн ташааны өндөртэй адил түвшинд тааруулвал өвдөг үл ялиг нугарч, суухад эвтэйхэн байх болно. Мөн гарын тохойг түгжихгүйгээр дугуйныхаа жолоонд хүрч байхаар эмээлээ тохируулахаа мартваа.

Хөгжмөө мэдэр – спиннингийн дасгалын үед хамгийн чухал зүйлийн нэг бол хөгжмийн хэмнэлд тааруулан, багшийн RPM буюу 1 минутанд жийх хурдтай адил хурдаар хамт жийх явдал юм. Хэрэвзээ хөгжим болон багшийгаа гүйцэхгүй бол зүгээр л биеэ сайтар чагнаад өөрийн боломжоор жийгээрэй.

Өөрт таалагдах багшийг ол – танд үнэхээр тохирох, таны дуртай стилээр зааж чадах багшийг олохын тулд хэд хэдэн өөр спиннингийн студи эсхүл өөр дасгал (жишээ нь уулын дугуйн жийлт, спиннинг хоорондоо ялгаатай дасгалууд болно)-ыг туршаад үзээрэй. Ингэснээр ядаж л өөрийгөө "хашраахгүй" шүү дээ.

Хөдөлгөөндөө санаа бүү зов – дасгалын эхний өдөр спиннингийн олон хөдөлгөөнийг тогтоон хийхэд үл ялиг толгой эргэм, төвөгтэй санагдаж магадгүй. Тэгвэл багшийгаа сайн харж, өөрийгөө стрессдүүлэхгүйгээр хамгийн гол нь зогсохгүйгээр жийгээд л байгаарай!

Дугуйн гутал өмс – эцэст нь зөвлөхөд хэрэвзээ спиннингээр тууштай хичээллэхээр шийдсэн бол зориулалтын дугуйн гутал олж авах хэрэгтэй шүү. Учир нь зориулалтын гутал нь хөдөлгөөнийг дэмжиж илүү хүчээр дугуйгаа зөв жийхэд тань туслах болно. 

эх сурвалж: Onefit.mn

бэлтгэсэн: Сарнай

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.91]

2020-06-07 09:51:17