etoim.mn
photos/700040.jpg

Америкийн алдарт дуучин Лэйди Гага Солонгосын охидын хамтлаг болох Blackpink-д хамтарч дуу хийх санал тавьж хэсэгтээ л шуугиан тарьж чадсан билээ. Харамсалтай нь Ковид-19 вирусийн тархалтын улмаас хамтарсан уран бүтээл нь хойшлох болсоныг зарлаж шүтэн бишрэгчидээ ихээхэн гонсойлгож байсан юм. 

Өнгөрсөн тавдугаар сарын 28-ний өдөр тэдний хамтарсан "Sour Candy" хэмээх шинэ дуу дэлхий дахинаа цацагдсан бөгөөд долоо хоногийн дотор 44,625,566 хандалт аван поп дууны төрөлд шилдэг арван дуунд багтсан байна. 

Ташрамд дурдахад хамтарсан уран бүтээл нь ганцхан хоногийн дотор 19 сая хандалт авч  Тайланд, Малайз, Вьетнам, Британи зэрэг 57 орны шилдэг поп дуунуудаас №1-т жагсаж байгаа юм.

эх сурвалж: thestar.com

бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.178]

2020-06-05 17:46:29

дашзэвэг

[202.126.89.178]

2020-06-05 17:46:29

WoooooooW