etoim.mn
photos/үхэл.jpg

Хүн үхэж байхдаа мэдэрдэг зүйл бол үнэн хэрэгтээ хий юм үзэж байгаа хэрэг гэсэн дүгнэлтэд Кембриж бо­лон Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна. Клиник үхлийн үед ихэнх хүмүүс харанхуй хонгилоор гэрлийг чиглэн нисч байсан хэмээн хожмоо сэр­гээд ярьдаг бөгөөд үүнийг цэвэр био­логийн үзэгдэл, уураг тархинд өөрч­лөлт орж байгаатай холбон тайл­барлажээ. Урт хонгилын үзүүр дэх тод гэрэл нь нөгөө ертөнц рүү чиглэн явах хүний сэтгэл гэж тайлбарладаг хэдий ч гэрлийн тухай мэдээллийг боловсруулах асуудлыг хариуцдаг уураг тархины эд эс үхэж эхэлсний дохио юм байна. Ийм дохио нь нүднээс эхэлж дээш шилждэг бө­гөөд уураг тархинд хүрмэгцээ нэг бүхэл дүр зураг болдог байна. "Та хийсвэр ертөнцөд аялж байгаа хэрэг биш, уураг тархи үл мэдэгдэх үйл явдлыг боловсруулах гэж оролдож байгаа хэрэг" хэмээн эрдэмтэн Уэтт ярьжээ. Үхээд сэр­гэсэн хүмүүс хажуугаас өөрийгөө хараад авсан юм шиг болдог нь мөн л уураг тархин дахь өөрчлөлт­тэй холбоотой гэнэ. Харин үхэж байгаа үед амарлингуй болдогийг  норадреналин хэмээх даав­рын гормоны үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа юм. Ийм даав­рийг хүчтэй сэтгэлийн хөдлөл эсвэл гэмтэж бэртсэн үед бие мах бодиос ял­гаруулан гаргадаг байна.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх