Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71vnhrbsg71eaqrp1uqj62ib9c.jpg

1. Дөчин таван настай АНУ-ын иргэн Debbie Parkhurst гэртээ ганцаараа байхдаа алим идэж байгаад гахжээ. Тэрбээр гахсан зүйлээ гаргах гэж цээжэ хүчтэй цохиж эхэлсэн байна. Энэ үйлдэл нь Тоби нэртэй нохойных нь анхаарлыг татжээ. Нохой хоолойд нь тэглэсэн алимыг гаргахын тулд цээжин дээр нь үсэрсэн гэнэ. Тэгмэгц хоолойд тээглсэн алим гарч эзэн нь амьсгалах сөхөөтэй болсон байна. Нохой ч эзнээ зүгээр болсонд баярлаж нүүрийг нь долоож байжээ.

2. Тавхан паунд жинтэй Зое нэртэй энэ гөлөг нэг ойтой бяцхан хүүг аварч баатар болжээ. Хүүг гадаа ганцаараа тоглож байхад нь могой дөхөж иржээ. Үүнийг харсан Зоё могой руу дайран хазаж зайлуулсан байна. Зое одоо энэ гэр бүлд хамгийн хүндтэй гишүүний нэг болсон.

3. Кенид амьдардаг энэ нохой ойд хаягдсан дөнгөж төрсөн охиныг олсон байна. Тэр өлгийтэй хүүхдийг чирэн төмөр утастай хашааг давж төв замын ойролцоо байдаг гөлөгнүүдээ тэжээдэг хэвтэртээ авчирсан байсныг нутгийн иргэд олсон гэнэ. 

4. Дөрвөн настай хүүтэйгээ унтаж байсан эмэгтэй гал гарсныг мэдэлгүй угаартаж, унтсаар байжээ. Харин саяхан худалдаж авсан нохой нь эзнийгээ татаж, чанга хуцаж сэрээжээ. Эзэн нь хүүхдийн өрөө рүү орж хүүгээ аван байшингаасаа гарсан байна. Харин Роско нэртэй энэ нохой гал хамгаалагчдыг ирэхэд 30 хувийн түлэгдэлтэй болсон байсан ч азаар амьд гарчээ.

5. АНУ-ын онцгой байдлын ажилтан Сталнакер сургасан нохойныхоо ачаар үхлээс аврагджээ. 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон дэлбэрэлтийн үеэр тэрбээр аврах ажиллагаа явуулж байгаад нурангид дарагдсан байна. Эзэн нь нохойг аврах албаны операторуудтай харьцуулж сургасан бөгөөд эзнийхээ ухаан алдсны дараа холбоогоор операторуудтай холбогджээ. Нохой холбооны ярих товчлуур дээр дарж гийнаж, ямар нэгэн асуудал гарсныг мэдэгдсэн байна. Энэ дагуу бусад нь тэднийг хайж Сталнакерыг нохойтой нь хамт гаргаж авчээ.

Бухын тулаанд ялагдаж, амь насаа алдахын даваанд хүрсэн нэгэн эрийг нохой нь аварчээ. Хүн рүү улангасан дайрч буй бух руу нохой дайрч эзнээ аварч чаджээ. 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх