etoim.mn
photos/obama-family-2.jpg

Барак Обама гэм зэмгүйгээр амиа алдсан залуу Жиорж Флойдод гүн эмгэнэл илэрхийлэн шударга ёсыг тогтоохын төлөө жагсаж буй залуучуудад талархан тэднийг дэмжсэн пост оруулсан байна. Мөн тэдгээр залуучуудын энэ тэмцлийг эерэг жагсаал болгон үргэлжлүүлж АНУ-д шударга ёсыг тогтоох хэрэгтэй хэмээн твиттер болон инстаграмм хуудсандаа бичжээ. Түүний энэ санааг маш олон алдартнууд дэмжин эерэг тэмцэлд оролцохоо амлажээ.

"Сүүлийн хэдэн сар хэцүү, сэтгэл дундуур байсныг би мэднэ. Гэхдээ залуу хүмүүсийн идэвх идэвхжсэн байдлыг харах нь надад итгэл найдвар төрүүлдэг. Хэрэв бид үндэслэлтэй уур уцаарыг тайван, тогтвортой, үр дүнтэй арга хэмжээ болгон чиглүүлж чадвал энэ нь жинхэнэ өөрчлөлт эхлэх мөч болно" хэмээн бичжээ.

Эх сурвалж: Hollywoodlife.mn

Бэлтгэсэн: Сарнай

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх